GLOBAL KOR JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Цайруулах лазер
Цэвэрхэн гэрэлтсэн арьс!
Үйлчилгээний явц
- Үйлчилгээ хийлгэх хэсэгт лазер тусгана - Нөсөөт пигментүүдийг нарийн, бичил байдлаар задална - Арьсны гэмтэл цочрол хамгийн бага байдлаар задарсан пигментийг арилгана
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Тод сэвх, нөсөөндөө санаа зовж буй хүмүүст - Нүхжилт багасгах болон сорвио арилгахыг хүсдэг хүмүүст - Арьсны нөхөн төлжилт болон арьсны хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэхийг хүсэж буй хүмүүст - Арьсны өнгөндөө санаа зовниж буй хүмүүст - Өвдөлт болон сөрөг нөлөө багатай үйлчилгээ авахыг хүсдэг хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсний дараа долоо хоногийн турш хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, саунд болон бассейнд орохоос зайлсхийнэ үү.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа бага зэргийн улайх хорсох шинж тэмдэг илрэх магадлалтай
4. Үйлчилгээ хийлгэсний дараа тав тогтох магадлалтай ба өөрөө аажимаар унах тул гараараа хуулж авахыг хориглоно
5. Чийгшүүлэх үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг тогтмол ашиглаж арьсаа хуурайшуулахаас сэргийлнэ үү
6. Нарны тосыг тогтмол хэрэглэн нарны хэт ягаан туяанд аль болох удаан явахаас зайлсхийнэ үү
7. Үйлчилгээ хийлгэсэн өдөртөө нүүрээ угаах, нүүрээ будах боломжтой ч гуужуулах төрлийн цэвэрлэгээ хийхээс зайлсхийнэ үү
8. Үрчлээний эсрэг бүтээгдэхүүн (Retinol), цайруулах бүтээгдэхүүнээс хэсэг хугацаанд зайлсхийнэ үү